Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД-ийн 85 мянган иргэнийг шинжилгээнд хамруулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Баянзүрх дүүрэгт энэ сарын 21-нд эхэлсэн коронавирусний ПГУ /PCR/-ын шинжилгээнд 85 мянга 219 иргэн хамрагдсан талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэв.

Тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт “COVID-19”-ийн голомт үүссэнтэй холбогдуулан УОК-оос энэ сарын 21-нээс дүүргийн 70-80 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн юм. Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авсан.

Түүнчлэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас тандалт судалгаа хийх болон шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий явуулын 36 багийг гарган ажиллуулсан байна.

Энэтхэгийн нийслэл шөнийн цагаар хөл хорино
Энэтхэгийн нийслэл шөнийн цагаар хөл хорино
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.