С.Карри энэ долоо хоногт багтаан эмчийн үзлэгээр орно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

NBA-н дөрвөн удаагийн аварга "Golden State Warriors" багийн тоглогч Стефен Карри өнгөрөгч нэгдүгээр сард "Detroit Pistons" багтай хийсэн тоглолтын үеэр баруун өвдгөндөө гэмтэл авсан. Түүний хувьд хэзээ талбайд гарах нь тодорхойгүй байгаа ба энэ долоо хоногт багтаан эмчийн үзлэгээр орох гэнэ. С.Карри бэртэлтэй хэдий ч багийнхаа аялан тоглолтод оролцож байгаа нь сайн хэрэг гэж багийн ахлах дасгалжуулагч хэлсэн байна. Түүний хувьд энэ улиралд 27.2 оноо, 3.5 самбар, 4.8 ашигтай дамжуулалт дунджилж байгаа.

"Golden State Warriors" багийн гол тоглогчоо алдаад 17-н тоглолт хийснээс таван хожил авч чадсан. Тэд сүүлийн 10 тоглолтынхоо наймд нь ялагдал хүлээсэн. Өнөөдрийн байдлаар 32 хожил, 35 хожигдолтойгоор бүсийнхээ есдүгээр байранд жагсаж байна.

Хоёр хүний амь бүрэлгэсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хоёр хүний амь бүрэлгэсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
С.Одонтуяа: Энэ ЗГ дэмий юманд маш их хугацаа алдаж байна
С.Одонтуяа: Энэ ЗГ дэмий юманд маш их хугацаа алдаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!