Ийнхүү Японы Эзэн хааны болон Ерөнхий сайдын цомыг 43 удаа хүртсэн анхны Их аварга болж Сумогийн түүхэнд тодоор бичигдлээ. Хосгүй амжилтын эзэн Их аваргаас сэтгүүлч уламжлал ёсоор ярилцлага авсан юм. Тэрбээр: “Үнэхээр гайхалтай сайхан байна. Энэ жил бэртэл гэмтэл аваад мэс засалд ороод байхдаа дахиад энд ингээд зогсож чадах болов уу гэж бодогдож байлаа” хэмээн онцолсон юм.
Сүүлийн барилдаанд Асанояма, Шодайд унаснаар 4 унаа, 11 даваатай болов. Харин Шодай 11 даваатай болж дайчин бөхийн кантошёо шагналын эзэн болсон бол Асанояма 2019 онд хамгийн олон буюу 55 даваатай өндөрлүүлсэн бөхөөр тодорсон бөгөөд уран барилдааны Гиношёо шагнал хүртэх юм байна. Эдгээр шагналыг дагаж 2 сая иен дагалддаг. Тамаваши Б.Мөнх-Оргил 15 дахь өдрийн барилдаанд өрсөлдөгчөө давж 8 даваатай болж 50 хувийн амжилтаа хийлээ.