Хаврын урь орж, цаг агаар нэмэх градус руу шилжиж буй энэ цаг үед шар усны үерийн эрсдэл нэмэгддэг. Тэгвэл энэ жил Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерийн аюул маш их эрсдэлтэй байгааг онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхаарууллаа. Иймд иргэдийг
-Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдэллэх
-Гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох
-Ус зайлуулах хоолой, шуудууг цэвэрлэх, шинээр байгуулах арга хэмжээ авахыг санууллаа.