Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн лигийн аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монголын сагсан бөмбөгийн Хөгжлийн лигийн шигшээ цувралын тоглолтууд өндөрлөж аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо. Энэ жилийн аваргын өрсөлдөөнд "Western Warriors", "TLG Tushig Bagana" багууд шалгарч үлдлээ.

"Western Warriors" баг цувралыг 2-0 гэсэн хүндхэн байдлаас эхлүүлсэн. Дээд лигийн MVP А.Тэмүүжин тэргүүтэй "Western Warriors" баг дараалсан гурван ялалтыг авч ийнхүү аваргын төлөөх өрсөлдөөнд үлдэж байна.

"TLG Tushig Bagana" багийн хувьд цувралын тав дахь тоглолтод хагас бөмбөгийн зөрүү буюу 81-80 харьцаатайгаар хожил байгуулж, аваргын өрсөлдөөнд эрхээ авсан. Цуврал 2-2 харьцаатайгаар тав дахь тоглолт эхэлж Кори Сандерс энэхүү тоглолтод 29 оноо авч багийнхаа хожилд том тус хүргэсэн.

Янжуур тамхинаас татгалзахад цахилгаан тамхи бодит нөлөө үзүүлж байна: Английн шинэ судалгаа
Янжуур тамхинаас татгалзахад цахилгаан тамхи бодит нөлөө үзүүлж байна: Английн шинэ судалгаа
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.