Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногийн “Лхагвын тойм“ нэвтрүүлэгт шууд оролцоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Лхагва гарагийн 20.30 цагаас "Лхагвын тойм" нэвтрүүлгийн 80 дахь дугаар үзэгчдэд хүрнэ. Энэ удаагийн дугаарт Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ оролцож, шууд ярилцахаар болжээ.

Сэтгүүлч Г.Лхагвадорж түүнтэй ярилцах урилгаа хүргүүлсээр байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас хойшлоод байсан юм. Л.Оюун-Эрдэнэ нь 2021 оноос хойш 4 жил гаруй хугацаанд Ерөнхий сайдын албыг хашсан байдаг.

Харин өнгөрсөн оны тавдугаар сард хүү О.Тэмүүлэнгийнхээ тансаглалтай холбоотой асуудлаас болж АТГ-т орлогоо нотлох шаардлага үүсэж, улмаар иргэдийн олон хоногийн шаардлагын үндсэн дээр түүнд "Итгэл үзүүлэх" асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн, нийт гишүүдийн олонх дэмжээгүй тул Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон юм. Үүнээс хойш хэвлэлд бүрэн хэмжээний дэлгэрэнгүй ярилцлага өгөөгүй байсан. Хамгийн сүүлд 2024 оны гуравдугаар сард сэтгүүлч Б.Ганчимэгийн хөтөлсөн "Улаанбаатараас ярьж байна" ярилцлагад оролцсон байдаг.

Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлнэ
Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлнэ
 
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!