Дээд лигийн цувралын дөрөв дэх тоглолтууд маргааш болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 5 секунд

Сагсан бөмбөгийн үндэсний Дээд Лиг плэй-офф шатны цувралын дөрөв дэх тоглолтууд 3-р сарын 9-нд буюу маргааш болно. “Сэлэнгэ Бодонс” цувралыг 2-1 харьцаатайгаар тэргүүлж яваа. Эхний тоглолтод Бодонс 90:81 харьцаатайгаар хожсон. Харин “Омни Эрдэнэт Майнерс” цувралын хоёр дахь тоглолтод 85:80 харьцаатайгаар хожиж цувралыг тэнцүүлсэн. Харин гурав дахь тоглолтод Бодонс дөрвөн онооны зөрүүтэйгээр хожиж цувралын тэргүүллээ авсан. Хоёр багийн дөрөв дэх тоглолт маргааш 18:10 цагаас эхэлнэ.

“Эс Жи Эйпс” баг тэргүүлж эхний шатанд “Завхан Бродерс” багтай таарсан. Эхний тоглолтод Эйпс хожсон бол хоёр дахь тоглолтыг Бродерсын залуус авч цувралын харьцааг тэнцүүлээд байсан. Харин гурав дахь тоглолтод Эйпс хожил байгуулж цувралын тэргүүллийг авсан. Хоёр багийн дөрөв дэх тоглолт 20:40 цагаас эхэлнэ.

“The Mongolz” өнөөдөр “MOUZ” багийн эсрэг тоглоно
“The Mongolz” өнөөдөр “MOUZ” багийн эсрэг тоглоно
 
“Өргөө“ амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдэхээр болов
“Өргөө“ амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдэхээр болов
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!