
Монголын Сагсан бөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн 2025-2026 оны улирлын шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Улирлын үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр "BCH Knigths" багийн тоглогч О.Эрдэнэцогт тодорлоо. Тэрбээр цомоо гардсныхаа дараа, "Энэхүү нэр хүндтэй шагналыг авсандаа баяртай байна. Энэ шагнал бол ганцхан миний шагнал биш. Хайртай хамт олны минь хамтын шагнал гэж бодож байна. Шилдэг тамирчдын эгнээнд багтсандаа баяртай байна. Улам их хичээх урам зориг өглөө. Цаашид улам хичээх болно. Хөгжөөн дэмжигчид болон тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Сагсан бөмбөгийн төлөө, багийнхаа төлөө үргэлж хичээж бүхнээ зориулах болно. Сагсан бөмбөг мандтугай" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.




Дашрамд сонирхуулахад, О.Эрдэнэцогт 2024-2025 оны улирлаа тавдугаар байраар өндөрлөсөн ч өөрийн ур чадвар, гайхалтай тоглолтоороо сагсан бөмбөг сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээж, “ард түмний MVP” буюу үнэ цэнтэй тоглогчоор өргөмжлөгдөөд байсан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!