Нийслэлийн онцгой комисс болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээгээр өнөөдөр, арванхоёрдугаар сарын 29-ний 08.00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод 13.420 хүнд "COVID-19"-ийн шинжилгээ хийгээд байна.
Нийслэлийн 9 дүүрэг болон Баянзүрх дүүрэгт нэмж гаргасан нийт 47 шинжилгээний төв, халдварын тандалт, хариу арга хэмжээний 18 баг ажиллаж байна. Эдгээр шинжилгээний төв болон тандалт, хариу арга хэмжээний багуудад нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 614 хүн ажиллаж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд "COVID-19"-ийн халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг энэ оны 11 дүгээр сарын 14-нөөс эхлэн зохион байгуулж, өнөөдрийн байдлаар нийт 345.791 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн хэмжээнд халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд нийт 58.522 хүнийг хамруулаад байна. Тус дүүрэгт шинжилгээг ерөнхий боловсролын сургуулиуд дээр авч, энд мөн Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч, ажилтнууд оролцон ажиллаж байна.