Зам, даваа, гүвээ хаагдах эрсдэл үүсэж болзошгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ оны гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам, даваа, гүвээ хаагдах эрсдэл үүсэж болзошгүйг сэрэмжлүүлж байна.

Иргэд Та бүхэн эдгээр өдрүүдэд мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмжийг дагаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, онцын шаардлагагүй тохиолдолд ойрын болон холын замд гарахгүй байх;

Зайлшгүй шаардлагаар ойрын болон холын замд гарах тохиолдолд техникийн найдвартай бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөц, багаж хэрэгсэл, дулаан хувцас зэрэг хувийн бэлтгэлийг сайтар хангаж, замын нөхцөлд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцох;

Иргэд, малчид аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын хариулгатай байлгах;

Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, цаг агаарын хүнд нөхцөлд малын араас явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Бөхчүүд хотын захын цэцэрлэг, сургуулийн номын санг тохижуулна
Бөхчүүд хотын захын цэцэрлэг, сургуулийн номын санг тохижуулна
 
МАК компани эх, хүүхэд, нярайн эрүүл мэндийг дэмжих “Энх-Мэнд” хөтөлбөрийг ЭХЭМҮТ-тэй хамтран орон даяар хэрэгжүүлнэ
МАК компани эх, хүүхэд, нярайн эрүүл мэндийг дэмжих “Энх-Мэнд” хөтөлбөрийг ЭХЭМҮТ-тэй хамтран орон даяар хэрэгжүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!