Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“The Huns” баг Азийн чансаагаар гуравдугаар байрт бичигдэж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

Ирэх дөрөвдүгээр сард болох PGL Bucharest 2026 тэмцээнд Ази тивээс оролцохоор болсон "The Huns" баг өөрсдийн чансааг ахиулж чадлаа. Тэд өнөөдрийн байдлаар 1,076 оноотойгоор CS2 спортын Азийн чансааны гуравдугаар байрт бичигдэж байна. Азийн чансааг "The Mongolz" 1,623 оноотойгоор тэргүүлж, Австралийн "FlyQuest" баг 1,315 оноотойгоор удаалж явна.

Харин дэлхийн чансаагаа 89-өөс 15 байраар урагшилж 74 дүгээрт жагсаж байна.

Сонирхуулахад PGL Bucharest 2026 тэмцээнд Ази тивийг төлөөлж хоёр баг оролцоно. "The Mongolz" энэхүү тэмцээнд урилгаар оролцож байгаа бол "The Huns" баг Азийн бүсийн сонгон шалгаруулалтад аваргалж тэмцээнд оролцох эрхээ авсан билээ.

Нийтийн тээврийн бодлогын газрын даргаар Г.Билгүүнийг томилжээ
Нийтийн тээврийн бодлогын газрын даргаар Г.Билгүүнийг томилжээ
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.