Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цас орж, цочир хүйтэрнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, зарим нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 2020 оны нэгдүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр сарын  2-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нэгдүгээр сарын  31-нд Алтайн салбар уулс болон Дорнод-Монголын тал нутгаар, нэгдүгээр сарын 1-2-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,  Идэр, Тэс  голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 34-39 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын  31-нд нутгийн баруун хэсгээр, нэгдүгээр сарын 1-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Хаан банкны гүйцэтгэх захирлаар Р.Мөнхтуяа томилогдлоо
Хаан банкны гүйцэтгэх захирлаар Р.Мөнхтуяа томилогдлоо
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.