Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 3 тохиолдол батлагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.292 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11633, орон нутагт 2645 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 1-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 42 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 29 хүн, хөдөө орон нутагт 13 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 10 хүн байгаа юм.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5221 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3462, 5-9 насны 1831 хүүхэд, 15-19 насны 1776 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Өнөөдөр эхэлсэн төрийн албаны шалгалтад 3092 иргэн бүртгүүлжээ
Өнөөдөр эхэлсэн төрийн албаны шалгалтад 3092 иргэн бүртгүүлжээ
 
Яг одоо орж буй цас 23.00 цаг хүртэл үргэлжлэн орно
Яг одоо орж буй цас 23.00 цаг хүртэл үргэлжлэн орно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!