М.Нарантуяа-Нара: Миний анхлан санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг Ерөнхийлөгч маань хүртэл дэмжиж хүч хавсрах бололтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний ёсзүй, хариуцлагын асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг санаачилж, УИХ-д өргөн барихаар бэлэн болсныг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр "Сүүлийн үед УИХ-ын гишүүд хулгай, авлигад холбогдож, ёсзүйн ноцтой зөрчил гаргадаг ч дархан эрхээрээ халхалж байгаа тул гишүүнээс нь ЭГҮҮЛЭН ТАТАХ хууль санаачилсан. Ингэхдээ УИХ-аар хэлэлцэж, ҮХЦ-ийн шийдвэрээр эгүүлэн татна" гэсэн юм.

Тэгвэл иргэдийн зүгээс ёсзүйн хариуцлага тооцож, эгүүлэн татагдах ёстой хэмээн нэр цохогдоод буй УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "Миний анхлан санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг олон хүн хавсарч дэмжиж шинжтэй шүү, талархалтай байна. Ерөнхийлөгч маань хүртэл дэмжиж хүч хавсрах бололтой. Гялай гялай" гэжээ.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан маргааш СУЛЛАГДАНА
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан маргааш СУЛЛАГДАНА
 
Улсын заан М.Лхагвагэрэл ХХЕГ-ын даргын тушаалаар “Ахлах дэслэгч“ цол хүртлээ
Улсын заан М.Лхагвагэрэл ХХЕГ-ын даргын тушаалаар “Ахлах дэслэгч“ цол хүртлээ
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!