Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Их Британийн Бизнес, худалдааны яамны Аж үйлдвэрийн асуудал хариуцсан сайд Крис Макдоналдтай Лондон хотноо уулзав.
Уулзалтын үеэр 2024 онд байгуулсан Монгол-Их Британийн хооронд байгуулсан уул уурхайн салбарт хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд хоёр орны яамдын хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар тохиролцов.
Түүнчлэн Монгол Улсын геологийн суурь судалгааны ажлыг хийх чиглэлээр хамтарч ажиллах, геологийн эрэл судалгааны ажил хийх чиглэлээр санхүүжилт гаргах, мэдээлэл солилцох, мэргэжилтэн бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!