
2024 оны байдлаар Монгол Улсад 188.6 мянган тонн хуванцар хог хаягдал үүссэн нь нийт хатуу хог хаягдлын 7.2 хувийг эзэлж байна. Үүнээс 55.8 мянган тонн буюу 29.2 хувийг дахин боловсруулсан нь хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодит боломж байгааг харуулж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хуванцар дахин боловсруулах 24 үйлдвэр ажиллаж, Улаанбаатар хотод жилдээ 44,420 тонн хуванцар боловсруулах суурилагдсан хүчин чадал бүрджээ.
Хог хаягдлыг ангилан ялгах, эргүүлэн татах тогтолцоог боловсронгуй болгож, технологийн шинэчлэл хийснээр булшлах хог хаягдлын хэмжээг 40 хүртэл хувиар бууруулах боломжтой юм байна. Иймд хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах, хоёрдогч түүхий эд болгон ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн стратегийн чухал алхам юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!