
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.02.14/ эхэллээ. СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа ажлын тайлан мэдээллээ танилцуулж, холбооныхоо дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэв. Тэрбээр “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллыг дэмжих эрх зүйн орчин сүүлийн жилүүдэд эрчимтэй сайжирсан” гэдгийг онцлов.
Ээлжит бус Их Хуралд МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал оролцож, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ.
Тэрбээр “МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн хичээл зүтгэл, оролцоо, манлайллын үр дүнд бүх шатны сонгуульд намын олон ялалтыг байгуулж байсан. Манай Х.Булгантуяа ерөнхийлөгч Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоог тэргүүлж ажиллах он цаг хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиудыг баталж, эмэгтэйчүүдийн оролцоог бүх шатны сонгуульд нэр дэвших жендэрийн квотыг нэмэгдүүлэх чиглэлээр манлайлал гаргаж, идэвхтэй байр суурийг илэрхийлж ажилласны үр дүнд өнөөдөр түүхэнд анх удаа УИХ-ын нийт гишүүдийн 4-ний 1 буюу 32 эмэгтэй гишүүн, тэр дундаа манай намын 15 эмэгтэй УИХ-ын гишүүн сонгогдон ажиллаж байгааг бахархалтайгаар хэлэхийг хүсэж байна” гэлээ.
Ээлжит бус Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн салбар холбоодоос нийт 521 төлөөлөгч оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!