Сар шинийн баяраар сургууль, цэцэрлэг, албан газруудын хашааг нээлттэй байлгах санаачлагыг 9 дүүргийн удирдлагууд ДЭМЖЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын дарга нартай цахим хурал хийж, сар шинийн баярыг тохиолдуулан хот даяар “Хашаагаа нээе” санаачлагыг хэрэгжүүлэхийг уриалав.

Уулзалтын үеэр тэрбээр дүүрэг бүр нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, төрийн байгууллага, айл өрхүүдийг хашаагаа нээж, иргэдийн зорчих урсгалыг саадгүй болгох замаар баярын өдрүүдэд үүсдэг замын түгжрэлийг бууруулахад идэвхтэй оролцохыг хүслээ.

Дүүргүүдийн ИТХ-ын дарга нар уг санаачлагыг дэмжиж, байгууллага, иргэдэд чиглэсэн уриалга, зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

Ингэснээр сар шинийн баярын өдрүүдэд сургууль, цэцэрлэг албан газрууд зогсоолоо нээлттэй орхиж, иргэд айл хэсэхдээ машинаа чөлөөтэй тавьж байршуулах боломж бүрдэх юм.

Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Улаанбаатарт -14 хэм хүйтэн
 
Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ маргааш хүртэл үргэлжилнэ
Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ маргааш хүртэл үргэлжилнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!