
Hunnu Air компани 2026 онд Монгол Улсаас анх удаа Азийн агаарын тээврийн салбарын хоёр томоохон арга хэмжээ болох "Singapore Airshow-2026" болон "Wings India-2026"-д амжилттай оролцож, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал алхам хийлээ. "Singapore Airsho-2026" 2026 оны хоёрдугаар сарын 3–8-ны өдрүүдэд "Сингапурын Changi Exhibition Centre"-т зохион байгуулагдсан. Singapore Airshow нь дэлхийн агаарын тээврийн салбарын тэргүүлэгч үйлдвэрлэгчид, операторууд, хөрөнгө оруулагчид болон бодлого тодорхойлогчдыг нэгтгэсэн нэр хүндтэй арга хэмжээ юм. Тус шоуны үеэр Hunnu Air компани салбарын гол оролцогчидтой уулзалт, хэлэлцүүлэг хийж, бүс нутгийн нислэгийн зах зээл, шинэ үеийн онгоц, тогтвортой хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцлоо. Мөн Hunnu Air компани 2026 оны нэгдүгээр сарын 28–31-нд БНЭУ-ын Хайдарабад хотод зохион байгуулагдсан "Wings India-2026" арга хэмжээнд оролцож, Энэтхэг болон Өмнөд Азийн зах зээл дэх боломжуудыг судалж, хамтын ажиллагааны хүрээгээ тэллээ. Тус арга хэмжээ нь Азийн иргэний агаарын тээврийн салбарын стратегийн хэлэлцүүлэг, үзэсгэлэн, агаарын үзүүлбэрийг нэгтгэсэн томоохон платформ юм.
Embraer E195-E2 – Hunnu Air-ийн шинэ үеийн флот
Эдгээр олон улсын арга хэмжээний үеэр Hunnu Air компанийн үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн Embraer E195-E2 тийрэлтэт онгоц салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг татлаа. Hunnu Air нь уг онгоцыг ашиглаж буй Монголын анхны агаарын тээврийн компани болж, бүс нутгийн нислэгийн хүчин чадлаа шинэ шатанд гаргаж байна.
E195-E2 онгоц нь: түлшний зарцуулалт багатай дуу чимээ болон нүүрстөрөгчийн ялгарал бага дунд суудалгүй зохион байгуулалттай гэдгээрээ зорчигчдын тав тух, байгальд ээлтэй байдлыг хослуулсан шинэ үеийн дэвшилтэт онгоц юм.
Олон улсын зах зээл дэх байр сууриа бэхжүүлж байна
"Singapore Airshow-2026" болон "Wings India-2026"-д оролцсон нь Hunnu Air компанийн олон улсад өрсөлдөх чадвар, брэндийн нэр хүндийг нэмэгдүүлж, бүс нутгийн нислэгийн сүлжээг өргөжүүлэх стратегийн зорилтыг дэмжсэн чухал үйл явдал боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!