Б.Батцэцэг сайд намынхаа эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчид Д.Үүрийнтуяаг дэмжихээ мэдэгдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны нэгдүгээр сарын 30-нд Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа сонгогдож байв. Харин өнгөрсөн оноос эхлэн Х.Булгантуяаг хууль хяналтын байгууллагаас шалгаж, төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар хүртэл татаад буй юм.

Үүнтэй холбоотойгоор Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны шинэ Ерөнхийлөгчийн асуудал ч улс төрийн хүрээнд яригдаж эхлээд байна. Харин "горилогчид"-ын нэгээр нэрлэгдээд байсан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдлээ. Харин тэрбээр Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг дэмжиж байгаа гэлээ.

Тэрбээр "Урдах ажлаа л сайн хийе гэж бодож байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний ажлаа чадан ядаж хийж байгаа. Нэмээд төрийн бус байгууллага ахлаад намынхаа холбооны Ерөнхийлөгч болъё гэсэн бодол байхгүй. Би Д.Үүрийнтуяа гишүүнийг дэмжиж байгаа" гэв.

Нэг хоногт хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 87 дуудлага бүртгэгджээ
Нэг хоногт хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 87 дуудлага бүртгэгджээ
 
Чөлөөт бөхийн “Шилдэг-8” тэмцээний медальтнууд тодорлоо
Чөлөөт бөхийн “Шилдэг-8” тэмцээний медальтнууд тодорлоо
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!