ЗГ: “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар танилцуулгыг сонсож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 5 секунд

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Тэгвэл өнөөдөр тов ёсоор Засгийн газар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаан бол Засгийн газрын могой жилийн отгон хуралдаан билээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:

-“Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” Төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

- Бусад -

Танилцуулах асуудал

-“Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар /-Боловсролын яам; -Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам; -Эрүүл мэндийн яам; -Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам/

- Төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэж байгаа байдалд хийсэн судалгаа, дүгнэлт, саналын талаар

- Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр”-ийг хөрөнгө оруулагч талтай хамтран баталгаажуулах талаар

- Стратегийн ач холбогдол бүхий орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж буй ажлын үр дүнгийн талаар мэдээлэлтэй танилцэж байна.

ТҮҮНИЙ ТУХАЙ: Улаан хацар, дархад аялгаа трэнд болгож, монгол ахуй, өв соёлоо сурталчилдаг ДАРХАД ОХИН Г.АГЬЕЭЙ
ТҮҮНИЙ ТУХАЙ: Улаан хацар, дархад аялгаа трэнд болгож, монгол ахуй, өв соёлоо сурталчилдаг ДАРХАД ОХИН Г.АГЬЕЭЙ
 
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!