Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: ЗГ-аас хэлэлцээрийн үед хувийн хэвшлийн компаниудыг үзэл бодлыг нээлттэй сонсож, үйл ажиллагаанд нь аливаа дарамт шахалт үзүүлэхгүй байх зарчмыг баримталсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр хэлэлцээнд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Төрөөс хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордуудын үр өгөөжийг төр хуулийн хүрээнд авч, ард түмэнд хүртээх нь Үндсэн хуулийн суурь зарчим. “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-ийн эзэмшдэг ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх буюу Үндэсний баялгийн санд хуримтлуулна. ЗГ-аас хэлэлцээрийн үед хувийн хэвшлийн компаниудыг үзэл бодлыг нээлттэй сонсож, үйл ажиллагаанд нь аливаа дарамт шахалт үзүүлэхгүй байх, төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцан ашигтай хөгжүүлэх зарчмыг баримталж ирсэн" гэлээ.

Бүтээн байгуулалтын ажилд оролцсон алба хаагчдад олгох томилолтын зардлыг нэмэгдүүлэхэд анхаарна
Бүтээн байгуулалтын ажилд оролцсон алба хаагчдад олгох томилолтын зардлыг нэмэгдүүлэхэд анхаарна
 
Л.Оюун-Эрдэнэ “Бодь Интернэшнл“ ХХК-ийн Хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ“ гэж бичигдсэн ЭТТ ХК-ийн ТУЗ-ын хурлын тэмдэглэлийг ДЭЛГЭЛЭЭ
Л.Оюун-Эрдэнэ “Бодь Интернэшнл“ ХХК-ийн Хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ“ гэж бичигдсэн ЭТТ ХК-ийн ТУЗ-ын хурлын тэмдэглэлийг ДЭЛГЭЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.