Бүтээн байгуулалтын ажилд оролцсон алба хаагчдад олгох томилолтын зардлыг нэмэгдүүлэхэд анхаарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өчигдөр /2026.02.09/ Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын үйл ажиллагаатай танилцаж, бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.

Барилга-инженерийн цэргийн удирдах газар нь байгуулагдсан цагаас хойш 90 жилийн түүхэндээ 400 гаруй үйлдвэрийг барьж, олон зуун зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцож байна. Тухайлбал, “Тавантолгой-Зүүнбаян”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн стратегийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд, Ханбогд сум дахь автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал зэрэг 10 гаруй томоохон төсөл, Дархан хот дахь “Дархан Юнайтед” спорт цогцолбор, “Бурхан Халдун” хүндэтгэлийн цогцолбор, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын байр зэрэг томоохон бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулж, улс эх орны хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулаад байна.

Дээрх бүтээн байгуулалтын үр дүнд Зэвсэгт хүчний хөгжлийн санд 44.67 тэрбум төгрөг төвлөрүүлж, улсын төсөвт 25.21 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт бий болжээ. Цаашид бүтээн байгуулалтын ажилд оролцсон алба хаагчдад олгох томилолтын зардлыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахаа нийт бие бүрэлдэхүүнд уулзалтын үеэр илэрхийллээ.

ШУУД: “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-ийн өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрч, гарын үсэг зурлаа
ШУУД: “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-ийн өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрч, гарын үсэг зурлаа
 
П.Цагаан: Эрдэнэт үйлдвэр манай компани хооронд ямар нэгэн маргаан байхгүй. Аль аль нь happy явж ирсэн
П.Цагаан: Эрдэнэт үйлдвэр манай компани хооронд ямар нэгэн маргаан байхгүй. Аль аль нь happy явж ирсэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!