Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас мэдээлэл хийж байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар ТНБД Б.Дашпүрэв болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр "Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд АМНАТ-ын 20 хувийг төсөл хэрэгжиж буй суманд, 10 хувийг аймагт нь үлдээхээр тусгасан. "Олборлосон бол боловсруулах ёстой" гэх зарчим руу шилжинэ" гэв.