
Энэ сарын 13-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.
2026 оны 02-р сарын 10-наас 2026 оны 02-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус, өдөртөө +4...-1 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!