“Өвсний үндэс“ хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар цэцэрлэгийн өргөлтгөл ашиглалтад оржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара Улаанбаатар хотын Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгт 2024 оны “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хүрээнд хэрэгжсэн “Улаанбаатар хотын Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд оролцов. Энэхүү төслийн хүрээнд тус цэцэрлэгийн анги танхим хүрэлцэхгүйн улмаас түр үйл ажиллагаа явуулж байсан гэр цэцэрлэгийн оронд стандарт шаардлагад бүрэн нийцсэн өргөтгөлийн барилга баригдсанаар хүүхэд багачуудад аюулгүй, тав тухтай сурч, хүмүүжих орчин бүрдсэн юм.  Тус цэцэрлэгийн багш, ажилтнуудыг халуун дотноор угтаж авсны дараа Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ "Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл энх өсөн торниж, их зүйлийг сурч мэдэхэд нь хамтдаа дэмжлэг үзүүлье" хэмээв.  Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Мандуул мэндчилгээ дэвшүүлэн хэлсэн үгэндээ Япон Улсын Засгийн газраас тус дүүрэгт үзүүлсэн тусламж, дэмжлэгт талархал илэрхийлэхийн зэрэгцээ өргөтгөлийн барилгын ажил дуусаж, хүүхэд багачууд эрүүл аюулгүй таатай орчинд хүмүүжих нөхцөл бүрдсэнд баяртай байна хэмээв. Мөн 140 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ж.Одгэрэл хэлэхдээ Япон, Монголын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болсон энэхүү анги танхимдаа цаашид ч олон зуун хүүхдийг сургаж хүмүүжүүлэх болно хэмээгээд талархаж буйгаа илэрхийлэв.

ШУУД: Нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдал, судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна
ШУУД: Нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдал, судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна
 
Ирэх сарын 1-нээс түлш худалдан авахад зөвхөн “Хотула“ аппликейшнийг ашиглана
Ирэх сарын 1-нээс түлш худалдан авахад зөвхөн “Хотула“ аппликейшнийг ашиглана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!