УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУ-ын Парламентын холбооны Парламентчидын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Олон Улсын Парламентын Холбооны Парламентчидын хүний эрхийн хорооны 179 дүгээр хурал Женев хотод болж байна. Энэ хурлаар тус хорооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн О.Номинчимэг сонгогджээ. Тэрбээр 2026 онд 50 жилийн ой тохиож буй хороог удирдан ажиллах хариуцлагатай үүргийг хүлээж байгаа юм.

Парламентчдын хүний эрхийн хороо нь дэлхийн улс оронд хүчирхийлэл, дарамт шахалт, хууль бус ял шийтгэл, амь насанд аюул учрах нөхцөлтэй тулгарч буй парламентын гишүүдийг хамгаалах чиг үүрэгтэй цорын ганц олон улсын механизм юм.

Дэлхий дахинаа ардчилал ухралтад орж, тогворгүй байдал үүсэж буй энэ цаг хугацаанд таван тивийн улсын нийт 886 парламентчдын хэрэг дээр хороо ажиллаж байна.

Хорооны хувьд аюулд өртсөн парламентчдыг хамгаалах зорилгоор олон улсын парламентын хамтын нийгэмлэгийг дайчлах, үндэсний байгууллагуудтай хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх, шүүх хуралд ажиглагчаар оролцох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байна.

“Улаанбурханаар өвдсөн бага насны хүүхдүүд уушгины хатгаа болж хүндрэх тохиолдол гарч байна“
“Улаанбурханаар өвдсөн бага насны хүүхдүүд уушгины хатгаа болж хүндрэх тохиолдол гарч байна“
 
М.Бадамсүрэн: УИХ шийдээд ХХААХҮЯ-ыг нүүлгэсэн учраас одоо УИХ дэмжвэл буцаагаад хот руу нүүлгэнэ
М.Бадамсүрэн: УИХ шийдээд ХХААХҮЯ-ыг нүүлгэсэн учраас одоо УИХ дэмжвэл буцаагаад хот руу нүүлгэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!