Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 37 секунд

Энэ сарын 04, 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.

2026 оны 02-р сарын 04-нөөс 2026 оны 02-р сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр, 5, 6-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 04, 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.

Ухаалаг камер ажилласнаар жолооч нарын соёл дээшилж, өдөрт бүртгэгдэх зөрчил 16.300-гаар буурчээ
Ухаалаг камер ажилласнаар жолооч нарын соёл дээшилж, өдөрт бүртгэгдэх зөрчил 16.300-гаар буурчээ
 
“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавина
“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавина
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.