Ухаалаг камер ажилласнаар жолооч нарын соёл дээшилж, өдөрт бүртгэгдэх зөрчил 16.300-гаар буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Улаанбаатар хотод бүртгэгдэж буй замын хөдөлгөөний зөрчлийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас давах, эгнээ байр буруу эзлэх, явган хүний гарц дээр зогсох зэрэг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил эзэлдэг. Эдгээр зөрчлийг бүрэн илрүүлж, улмаар бууруулахын тулд ухаалаг камерын системийг нэвтрүүлж, зөрчлийг илрүүлж, зөрчлийн талаарх сануулах мессежийг жолооч нарт хүргүүлж эхэлсэн.

Үр дүнд нь замын хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилж, өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-гаар буурсан. Тодруулбал, эгнээ байр буруу эзлэх зөрчил 58.1 хувь, зогсох шугам давах зөрчил 50.4 хувиар буураад байна. Түүнчлэн уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв.

Замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, түгжрэл, ачаалал үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрмээ баримтлахыг уриалж байна.

11 аймаг, 56 сумын нутгаар цагаан зудтай байна
11 аймаг, 56 сумын нутгаар цагаан зудтай байна
 
СЕХ: “Үнэн ба зөв“ нам 2024 онд хуульд заасан 4 төрлийн орлогогүй байсан тул авах санхүүжилт тогтоогдоогүй
СЕХ: “Үнэн ба зөв“ нам 2024 онд хуульд заасан 4 төрлийн орлогогүй байсан тул авах санхүүжилт тогтоогдоогүй
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!