Олны танил эмэгтэйчүүдийн ихээр үйлчлүүлж буй WJ Cosmetics брэндийн талаар...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 10 секунд

Сүүлийн үед Монголын олны танил эмэгтэйчүүд БНСУ-ын Вонжин гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлж, тус эмнэлгийн бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэж буйгаа сошиал хаягтаа ихээхэн түгээдэг болжээ. Тэгвэл тэдний хэрэглэж буй WJ Cosmetics брэндийг илүү сайн мэдэж авцгаая.

Солонгосын №1 WJ Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлгийн туршлага, ноу-хау дээр суурилсан арьс арчилгааны дерма-косметик брэнд WJ Cosmetics нь EGF болон Centelrest-ийн гэсэн 2 төрлийн үндсэн найрлага бүхий нийт 10 бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргээд нэлээдгүй хугацааг өнгөрсөн байна. Хэрэглэгчдийн сайшаалыг хүртсэн брэнд энэ удаад 3 төрлийн маск, батганы эсрэг шинэ найрлага бүхий бүтээгдэхүүнийг БНСУ-ын шинээр гаргаж байгаа аж.

Centelrest шугам: Эмзэгшсэн арьсыг тайвшруулж “амраах” зорилготой

Centelrest нэршил нь Centella (шүүдрийн ус, центелла азиатка/барын өвс) болон Rest (амралт) гэсэн үгсийн нийлбэр бөгөөд эмзэгшсэн арьсанд тайвшрал, амралт өгөх зорилготой медикал найрлага юм. Ургамлын гаралтай 4 төрлийн CICA бүрэлдэхүүнээс (мадекассосайд, азиатикассосайд, азиатик хүчил, мадекассик хүчил) бүрдсэн бөгөөд үүн дээр байгалийн гаралтай ханд, патентлагдсан найрлагуудыг нэмж эмзэг арьсыг тайвшруулах, арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлэх, чийгийг хадгалах үр нөлөөг дэмжихэд туслах зорилготой доорх 7 төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй. Үүнд:

  • Rice Enzyme Deep Cleanser
  • Super Centella Booster Toner Serum
  • Super Centella BioDtox Toner Pad
  • Superpanthenol Barrier Cream
  • LabPro Tone-up Suncare
  • Relief Suncare
  • Hydro Ampoule Mask

Бүх бүтээгдэхүүн нь шүүдрийн ус, (центеллагийн ус) 50%-иас дээш агууламжтай бөгөөд веган сертификат болон арьс цочроохгүй (бага өдөөлттэй) тестийг давж, эмзэг арьстай хэрэглэгчид ч хэрэглэхэд аюулгүй байхаар Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлгийн мэргэжилтнүүд зорьсон.

EGF шугам: Арьс нөхөн төлжүүлэх, гэмтэл сэргээхэд төвлөрсөн

EGF (эпидермисийн өсөлтийн хүчин зүйл) болон ургамлын гаралтай пептидийг гол найрлага болгон, арьсны нөхөн төлжилт болон гэмтэл сэргээх үндсэн зорилготой бүтээгдэхүүн. Ялангуяа эмчилгээ, мэс заслын дараах эмзэгшсэн арьсанд үр дүнтэй ажиллаж, түргэн шингэцтэй, цочроолтгүй, зөөлөн бүтэцтэй гэдгээрээ онцлог. Энэхүү шугам нь:

• EGF Derma Clinic Ampoule

• EGF Derma Clinic Cream

• EGF Revital Cream Mask гэсэн 3 төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэнэ.

WJ Косметикийн үүсгэн байгуулагч СЕО Кан Мүн Сог “K Beauty-ийн давлагаа нь дараагийн шинэ түвшинд гарч Солонгос төдийгүй дэлхийн зах зээл дээр гоо сайхны мэс засал, арьс судлалын эмнэлгээс хөгжүүлсэн брэндүүд хүчтэй анхаарал татаж байна. Тиймээс 26 жилийн туршлагатай Солонгосын No.1 гоо сайхны мэс заслын эмнэлгийн хувьд ч өөрсдийн туршлагад суурилсан арьс арчилгааны бүтээгдэхүүнийг гаргаж энэхүү салбарт дахин нэг дэвшлийг бий болгохыг зорьж брэндээ үүсгэсэн бөгөөд багагүй амжилтыг авчирсан тул дараагийн судалгаагаа бид хийж бүтээгдэхүүнээ тогтмол шинэчилж, нэр төрлийг нь олшруулахаар зориод байна” хэмээжээ.

Мөн “WJ Cosmetics брэнд нь олон улсын зах зээлд чиглэсэн медикал дерма брэнд бөгөөд 2025 оны хоёрдугаар хагаст Вьетнамд зарим бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх, цаашлаад Япон, Монгол, Индонез зэрэг Азийн орнууд болон АНУ-ын зах зээл рүү брэндээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажилласаар байна” гэв.

Түүнчлэн “Эмнэлэг өөрөө шууд судалж, хөгжүүлсэн—эмч, мэргэжилтний стандартын дагуу бүтээгдсэн гэдэг брэндийн онцлогийг давуу тал болгож эмнэлэг, клиник төвтэй B2B сувгаар тэлэхийн зэрэгцээ, гадаад онлайн платформуудад байршуулалт, орон нутгийн инфльюнсер маркетинг, K Beauty үзэсгэлэн яармагт оролцох зэрэг аргаар эцсийн хэрэглэгчдээ хүрэлцэх сувгаа мөн өргөжүүлнэ” гэж онцоллоо.

Монгол Улсын хувьд ч энэ энэхүү трэндтэй мөр зэрэгцэн WJ Cosmetics брэндийн бүтээгдэхүүн хэд хэдэн борлуулалтын шугамаар худалдаалагдаж эхлээд буйг дуулгахад таатай байна.

Чанарыг эрхэмлэгч хэрэглэгчдэдээ зориулан цагаан сарын багц худалдааг мөн эхлүүлээд байгаа бөгөөд уг багцад цоо шинэ бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэг барихаар бэлдсэн байна. Худалдаалагдаад хэдий удаагүй ч хэдийн байнгын хэрэглэгчтэй болж, хэрэглэгчдийнхээ таашаалыг өөрийн чанар үр дүнгээрээ хүртээд буй уг брэндийн бүтээгдэхүүн тус бүртэй дараагийн мэдээллээрээ илүү дэлгэрэнгүй танилцъя.

Халаалтын зуух, хийн халаагуурт шилжүүлэх явц 71.5 хувьтай байна
Халаалтын зуух, хийн халаагуурт шилжүүлэх явц 71.5 хувьтай байна
 
Стратегийн ордод бүртгэлгүй “Хөшөөтийн орд“-ын дараагийн захирал хэний хамаарал бүхий хүн байх вэ...
Стратегийн ордод бүртгэлгүй “Хөшөөтийн орд“-ын дараагийн захирал хэний хамаарал бүхий хүн байх вэ...
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!