Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАЙЛАНД: “Нипах“ вирусын улмаас эрсдэлтэй бүс нутгаас ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгаж, үзлэг, тандалт хийхээр болов

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 14 секунд

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид бүртгэгдсэн “Нипах” вирусийн тохиолдолтой холбогдуулан Тайландын Хаант Улсын Өвчний хяналтын газар (Department of Disease Control)-аас халдварын эрсдэлтэй бүс нутгаас ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгаж, холбогдох үзлэг, тандалтыг Олон улсын эрүүл мэндийн дүрэмд нийцүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:

-Халдварын эрсдэлтэй дээрх бүс нутгаас ирж буй зорчигчид тайландын Эрүүл мэндийн “Т.8” маягтыг бөглөх,

-Тайландын Өвчний хяналтын газар дээрх бүс нутгаас ирсэн зорчигчдын биеийн халууныг хэмжиж, аяллын түүх болон биед илэрч буй шинж тэмдгийн талаар асуумж авч, халуурах, толгой өвдөх, ханиалгах зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрсэн зорчигчдыг тусгаарлах, зэрэг болно.

Өнөөдрийн байдлаар Тайландын Хаант Улсад “Нипах” вирусийн тохиолдол бүртгэгдээгүй ч иргэд та бүхэн анхаарал, сонор сэрэмжтэй байж, өөрийгөө болон бусдыг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас Тайландад суугаа Элчин сайдын яамнаас анхаарууллаа.

Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг ирэх сарын 10-15-нд зохион байгуулна
Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг ирэх сарын 10-15-нд зохион байгуулна
 
11 дүгээр ангийн сурагчид эмэгтэй сурагчийн биед халджээ
11 дүгээр ангийн сурагчид эмэгтэй сурагчийн биед халджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.