Бангкок дахь зочид буудлаасаа нууцаар зугтсан Израилийн жуулчны шинжилгээнээс омикрон хувилбарын халдвар илэрсэн байна.
"Test & Go" хөтөлбөрийн дагуу тус улсад нэвтэрсэн жуулчдаас хэд хэдэн удаагийн шинжилгээг авч буй. Израилийн жуулчин хоёр удаагийн шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу гартал зочид буудлын өрөөндөө байх шаардлагатай байтал нууцаар зугтжээ. Гэтэл түүний сүүлийн шинжилгээнээс халдвар илэрсэн ба энэ нь омикрон хувилбарын тохиолдол байжээ.