Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярыг огцруулах шаардлагыг хүргүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон ИТХ-ын дарга нартай өргөтгөсөн хуралдаан хийх үеэр Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нь Халзанбүрэгтэйн хайгуулын лицензийг эсэргүүцсэн иргэд болон Хөшөөтийн уурхайн тээвэрчдийн тухай ярихдаа "Торгох шийтгэл сул байна" гэж үзэн, шийтгэлийг чангатгахыг хүссэн нь иргэдийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэн, Ховд аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцэж эхэлсэн.

Улмаар ИТХ-ын дарга З.Эрхбаярт хариуцлага тооцон, албан тушаалаас нь огцруулах шаардлагаа хүргүүлсэн байна. Харин З.Эрхбаяр нь аймгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатарын шаардлагын дагуу уучлал хүссэн байдаг.

МИАТ: Улаанбаатар- Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэг цуцлагдлаа
МИАТ: Улаанбаатар- Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэг цуцлагдлаа
 
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.