Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗОДУУЛСАН ЦЭРГИЙН ЭЭЖ: Хүүгийн маань эрүү хугарсан учраас юм ярьж чадахгүй, хоол ч идэж чадахгүй хүнд байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Энэ сарын 24-ний өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргүүд нэгнээ "Үгэнд орсонгүй" гэх шалтгаанаар зодсон хэрэг гарсан билээ. Тэгвэл зодуулсан цэргийн ээж хэвлэлд мэдээлэл өглөө. Тэрбээр "Хүүгийн маань биеийн байдал хүнд байгаа. Эрүүндээ гурван хугаралтай, Лхагва гарагт яаралтайгаар хагалгаанд орох гэж байна. Юм ярьж чадахгүй, хоол унд идэж чадахгүй байгаа. Эрүүл саруул хүүхдээ энэ 05 дугаар цэргийн ангид өгсөн. Гэтэл өнөөдөр залуу сайхан насанд нь эрэмдэг болгоод надад өгч байна. Би гомдолтой байна. Зодсон цэрэг нь өнгөрсөн 4 дүгээр сард татагдсан хал цэрэг нь юм билээ. Цэргийн ангиас над руу холбогдож, яриагүй. Би явах газраар нь явна" гэлээ.

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д САЛХИ ОРУУЛНА
“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д САЛХИ ОРУУЛНА
 
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.