Ерөнхий сайд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д ЗГ-ыг төлөөлж буй гишүүдийг чөлөөлөхийг үүрэг болгожээ. Тодруулбал, УИХ-аас “Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 20 дугаар тогтоол батлагдсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас “Рио Тинто” групптэй хэлэлцээ хийж буй Монголын талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ч өргөтгөсөн ба Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ.
Үүний нэг нь, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Засгийн газрын төлөөллийг хэрэгжүүлж байгаа гишүүдийн ажлыг дүгнэх, чөлөөлөх болон сонгон шалгаруулалтаар шинээр томилохыг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод үүрэг болгосон байна. Мөн “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлж, сонгон шалгаруулж томилохыг “Эрдэнэс Монгол” ХХК-д үүрэг болгожээ.
Учир нь, “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээрээр Монгол Улсын эрх ашгийг хангах нэмэлт нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрүүлэхэд “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд болон “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүд онцгой чухал үүрэг хүлээнэ гэж үзсэнтэй холбоотойгоор эл шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!