Өчигдөр Монголын Тариаланчдын Үндэсний холбооны ээлжит чуулган болжээ. Тус чуулганаар холбооны тэргүүнээ сонгох дотоод сонгуулийг зохион байгуулсан бөгөөд гишүүдийн олонх буюу 61.8 хувийн саналаар Сундуйн Батболд сонгогдсон байна.
Тэрбээр 2016-2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байсан билээ. Мөн түүнээс өмнө 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд ерөнхий инженер, 1993-1995 онд Төв аймгийн ЗДТГазрын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст eрөнхий инженер, 1995-1997 онд Төв аймгийн ЗДТГазарт Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтсийн дарга, 1997-1998 онд Төв аймгийн ЗДТГазарт Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга, 1998-2000 онд Төв аймгийн ЗДТГазарт Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга,
2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын Гишүүн, 2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2005-2006 онд Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2006-2007 онд Засгийн Газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2012 онд, Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга, 2014-2015 онд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байсан юм.