
Таксины жолоочийн амь насыг хохироосон этгээдэд холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусны буудлын орчимд иргэн Б-г суудлын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхад нь иргэн Ч нь үйлчлүүлэх үедээ таксины төлбөр тооцооны улмаас маргалдаж улмаар жолооч Б-н нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироосон үйлдлийг тус дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.
Улмаар иргэн Ч-ийн хүний амь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Мөн өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас хүний амь насыг хохироосон 186 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.