Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Н.Тавинбэхийг шалгагдаж байсныг би МЭДЭЭГҮЙ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Эрчим хүчний сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад "ТЭЦ-4" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байсан Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий зарим этгээдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гэмт хэрэгт яллагдагчаар татаж, цагдан хориод буй.

Тэгвэл эл хэргийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулахад "Н.Тавинбэхийг шалгагдаж байсныг мэдээгүй. Хэрэгт холбогдсоноос нь хойш уулзаж амжаагүй явна. Хэрэг үнэн зөв шалгагдах байх гэж найдаж байна. Би хууль зөрчсөн нь үнэн бол Н.Тавинбэхийн хэрэгт хамт шалгуулахад бэлэн" гэлээ.

ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны НЭГ ӨРӨӨ БАЙРНЫ эзэн тодорлоо
ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны НЭГ ӨРӨӨ БАЙРНЫ эзэн тодорлоо
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.