Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан ӨНӨӨДӨР хязгаарлалт хийж БОЛЗОШГҮЙ байршлууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан өнөөдөр /01.20/ хязгаарлалт хийж болзошгүй байршлуудын хуваарийг танилцууллаа. Учир нь "ТЭЦ-4"-ийн халаах гадаргууд гэмтэл гарсан тул ийнхүү эрчим хүчний дутагдалд оржээ. Цахилгааны хязгаарлалт 1.5 цаг үргэлжлэх бөгөөд гэмтлийг 24 цагийн дотор засварлахаар ажиллаж буй талаар Эрчим хүчний яамнаас мэдэгдлээ.

Тодруулбал, эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд дараах цагуудад зайлшгүй шаардлагатай бус цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалав.

Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт нь “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хийгдэнэ. Хязгаарлалт хийх шийдвэр ирсэн тухай бүрд нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төв болон УБЦТС ТӨХК-ийн сошиал сувгууд дахь албан ёсны хаягаар олон нийтэд мэдээлнэ гэв.

Багш нарын цалин 4.7 сая төгрөг хүртэл нэмэгджээ
Багш нарын цалин 4.7 сая төгрөг хүртэл нэмэгджээ
 
Pubg Mobile спортын “Twisted Minds” баг Монгол тамирчдыг багтаа нэгтгэлээ
Pubg Mobile спортын “Twisted Minds” баг Монгол тамирчдыг багтаа нэгтгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.