Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан ахмадууд тэтгэврийн зээл авах нь улам нэмэгддэг. Харин энэ үед тэтгэврийн зээлийн хүүгээс гадна батлан даагч шаардаж буй нь ахмадуудыг багагүй бухимдуулж эхэлсэн.
Тэгвэл Монголбанкнаас өнгөрсөн долоон хоногт нийтэд өгөх үеэр тус банкны хараат бус гишүүн Б.Мөнхзаяа "Банкны зээлийн хүү тогтоох асуудал нь банкны өөрийн эх үүсвэр, дотоод үйл ажиллагааны зардал, эрсдэлийн шагналтай холбоотой байдаг. Төв банкны зүгээс арилжааны банкуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тогтоох асуудалд оролцдоггүй. Харин тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтууд байхгүй болж, хугацаа уртассантай холбоотойгоор банкууд эрсдэлийн шагналаа өндрөөр тогтоож эхэлсэн.
Хэдийгээр 18 хувийн хүү нь өндөр байгаа ч хэрэгцээтэй иргэд нь зээл авахаас нийгмийн халамж шиг хавтгайрсан хямд өртөгтэй зээл байх боломжгүй. Тэтгэврийн насны хүмүүс зээлээ хугацаандаа бүрэн төлөх боломж нь бусад зээлээс бага мөн барьцаагүй учраас зээлийн хүү өндөр тогтож байгаа" гэж тайлбарласан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!