Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жаргалан: Ардчилсан намын бүлэг татварыг хэрхэн бууруулах талаар санал гаргаж ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар иргэн, ААН-ийн төлж буй татварын хатуу бодлогын талаар хэлэлцэж, төрийн бодлого шийдвэрийг хэрхэн оновчтой, зөв шийдэл гаргаж тодорхойлох талаар ярилцжээ.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Ардчилсан нам Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хувийн хэвшлээ дэмжихээс эхэлнэ гэж үздэг. Татварын өр төлбөрийн хувьд жилээс жилд аж ахуй нэгжүүд татвараас болж маш их асуудал үүсэж байна. Бүртгэлтэй аж ахуйн нэгжийн бараг тал нь татварын өрөнд орсон байна. Төрөөс явуулж байгаа бодлого буруу байна. Төр томрох тусам нөгөө талдаа авлига хээл хахууль ихэсдэг. Бид татварыг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр санал гаргаж ажиллана" гэлээ.

Б.Жаргалан: Г.Занданшатар та ҮХЦ-ийн дүгнэлтээр суудалдаа үлдсэн анхны Ерөнхий сайд гэгдэх өвөрмөц амжилтын эзэн боллоо
Б.Жаргалан: Г.Занданшатар та ҮХЦ-ийн дүгнэлтээр суудалдаа үлдсэн анхны Ерөнхий сайд гэгдэх өвөрмөц амжилтын эзэн боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.