Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жаргалан: Тэтгэврийн зээл олголтыг анхаарах нь гол шийдэл биш. Монголбанк үндсэн ажлаа хийх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Ахмадын тэтгэврийн зээлийн хугацааг сунгаж, хүүг бууруулах асуудлаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир мэдээлэл өгсөн билээ. Тодруулбал, тэтгэврийн зээлд хугацааны хязгаарлалт тогтоох нь буруу бөгөөд одоо байгаа хугацааг сунгаж, хүүг боломжит хэмжээнд бууруулах нь зүйтэй гэсэн байр сууриа Төв ыанкны Ерөнхийлөгчид илэрхийлсэн тухайгаа ярьсан юм. Харин “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт "Монголбанкны захирал болсон даруйдаа ахмадуудын тэтгэврийн зээлийн бодлого анхаарч хатуу нөхцөлийг зөөлрүүлж хүүг бууруулах талд анхаарч ажиллана" гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилготой Монголбанк инфляци, ханшаа тавьж туусан учир иргэдийн худалдан авах чадвар доройтож, ахмадууд амьжиргаагаа залгуулж чадахааргүй болсон. Тэтгэврийн зээл бол шийдэл биш. Монголбанк үндсэн ажлаа хийх ёстой" гэлээ.

Б.Жаргалан: Оюутолгойн асуудлаар ЗГ-т чиглэл өгөх Тогтоолын төслийг өнөөдөр УИХ-д танилцуулна
 
Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ
Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.