ТАНИЛЦ: Ирэх 6 дугаар сарын 21-нд болох аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарь

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2026.01.08)-ийн хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь“-ийг баталлаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийг 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарьтай танилцана уу.

Хуваарийг дараах ЭНД ДАРЖ харах боломжтой

Тухайлбал, 2026 оны 3 дугаар сарын 16-наас өмнө орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш 60 хоногт багтаан товлон зарлана.

2026 оны 4 сарын 12-ноос өмнө аймаг, нийслэлийн Хурал санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ.

2026 оны 4 сарын 22-ноос өмнө сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ээлжит бус, нөхөн сонгуулиар тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ гэх мэт товуудыг дэлгэрэнгүйгээр тусган баталжээ.

Улаанбаатарт өнөөдөр -16 хэм хүйтэн
Улаанбаатарт өнөөдөр -16 хэм хүйтэн
 
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!