Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх оноос нийгмийн даатгал, тэтгэврийн дэвтэр олгохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн боловсруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хорооны хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Маягтыг шинэчлэн баталснаар 2021 оноос нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулж эхэлнэ.

Тодруулбал, дэвтэрт бичилт хийж, баталгаажуулдаг механик ажлыг халж, ажил олгогчийн санхүүгийн болон нийгмийн даатгалын байцаагч, ажилтны ажлын ачааллыг бууруулах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн даатгуулагч шимтгэл төлөлтийн болон бусад мэдээллээ цахимаар тухай бүр хянах боломж нээгдэнэ. Дээрээс нь 2021 оноос эхлэн тэтгэврийн дэвтэр олгохгүй юм.

УОК-ын дарга шалган нэвтрүүлэх товчоодын ажилтай танилцав
УОК-ын дарга шалган нэвтрүүлэх товчоодын ажилтай танилцав
 
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй