Өнгөрсөн 2025 оны сүүлээр ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй иргэдийн асуудал хөндөгдсөн билээ. Тодруулбал, эдийн засгийн нөхцөл байдал, зарим ажил олгогч шимтгэл төлөх үүргээ хангалтгүй биелүүлж байгаатай холбоотойгоор ажилгүйдлийн тэтгэмж олгоход саад үүсэж эхэлсэн талаар НДЕГ-аас тайлбарлаж байсан.
Тэгвэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг "Ийгл" телевизэд өгсөн тодруулгадаа өнөөдрөөс эхлэн 10, 11, 12 сард ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй 14.996 даатгуулагчийн 45 тэрбум төгрөгийг нөхөн олгож эхэлсэн талаар дурджээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!