“Милан кортина-2026” өвлийн олимпын наадам эхлэхэд 32 хоног үлдлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өвлийн Олимпын XXV наадам ирэх 2 дугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулагдана.

Монгол Улс анх “Инсбрук 1964” өвлийн олимпын наадамд оролцсоноос хойш өнөөдрийг хүртэл нийт 15 удаагийн өвлийн олимпын наадамд гүйлтийн цана, биатлон, шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрлөөр тамирчдаа оролцуулж ирсэн түүхтэй.

“Милан Кортина 2026”Өвлийн Олимпын наадамд дэлхийн 90 гаруй орны 3,500 орчим тамирчид спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Монгол Улсаас “Милан Кортина 2026” Өвлийн Олимпын наадамд гүйлтийн цанын төрөлд Б. Ачбадрах, Э. Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А. Ариунбат нар оролцох болзлоо хангаад байна. Өвлийн Олимпын наадамд оролцох тамирчдын эцсийн баталгаажуулалт 2026 оны 1 дүгээр сарын 18-нд хийгдэнэ.

Монгол Улсаа төлөөлөн Өвлийн Олимпын наадамд оролцох болзлоо хангаад буй тамирчдадаа амжилт хүсье.

Рио-2016 олимпын аварга, Японы жүдоч Машү Бейка Дархан аварга Н.Батсуурийн урилгаар Монголд иржээ
Рио-2016 олимпын аварга, Японы жүдоч Машү Бейка Дархан аварга Н.Батсуурийн урилгаар Монголд иржээ
 
Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар санал солилцлоо
Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар санал солилцлоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!