Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийн 3, 4-р анги энэ сарын 9-нд “Netflix”-ээр цацагдана

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 50 секунд

"Physical Asia" нэвтрүүлгийн зарим оролцогчид өнгөрсөн арванхоёрдугаар сард Монголд ирж "Welcome to Mongolia" хэмээх шинэ нэвтрүүлэг хийсэн. Нийт дөрвөн ангитай энэхүү цуврал нь хоёр, хоёр ангиар гарах бөгөөд БНСУ-д өнгөрсөн арванхоёрдугаар сард цацагдсан. Харин бусад орны үзэгчид эхний хоёр ангийг энэ сарын 2-ноос үзэж эхэлсэн юм.

Тэгвэл дээрх нэвтрүүлгийн 3, 4-р анги энэ сарын 9-нд "Netflix"-ээр цацагдахаар болжээ. Тус нэвтрүүлэгт Монголын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаяр, Солонгосын багийн ахлагч Ким Дон Хён, Солонгосын багийн Амотти, Австралийн багийн ахлагч Эдди, Монголын багаас Э.Лхагва-Очир нар оролцсон билээ.

Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дээр ажилласан 2 прокурор ёс зүйн хуралд ирээгүй
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дээр ажилласан 2 прокурор ёс зүйн хуралд ирээгүй
 
NTV телевиз: Бөх тайлбарлагч Ц.Батнасанг урт хугацаанд хамтран ажиллахыг урьж байна
NTV телевиз: Бөх тайлбарлагч Ц.Батнасанг урт хугацаанд хамтран ажиллахыг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.