Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дээр ажилласан 2 прокурор ёс зүйн хуралд ирээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, шүүхэд шилжсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Улмаар хохирогчоор тогтоогдоод байсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан юм.

Тэгвэл оны өмнө прокурор Г.Баясгалан, Г.Янжиндулам нарт холбогдох ёс зүйн хурал товлогдоод байсан ч тэд хуралд ирээгүй талаар хохирогч охины ээж цахим хуудаснаа мэдэгдлээ. Тэрбээр,

"Охины минь амь насыг онц хэрцийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурлын тов удахгүй гарна. Харин охины маань хэрэг дээр ажилласан нэр бүхий 2 прокурорын ёс зүйн хурал оны өмнө товлогдсон ч Г.Баясгалан, Г.Янжиндулам нар нь хуралдаа ирсэнгүй. Улсын ерөнхий прокуророосоо илүү эрх мэдэлтэй, ёс зүйн хурлыг үл хүндэтгэсэн гэж үзэхэд хүрсэн" гэв.

ҮСХ: Гол нэрийн барааны үнэ өмнөх сарынхаас 3.5 хувиар нэмэгдсэн
ҮСХ: Гол нэрийн барааны үнэ өмнөх сарынхаас 3.5 хувиар нэмэгдсэн
 
NTV телевиз: Бөх тайлбарлагч Ц.Батнасанг урт хугацаанд хамтран ажиллахыг урьж байна
NTV телевиз: Бөх тайлбарлагч Ц.Батнасанг урт хугацаанд хамтран ажиллахыг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.