Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Сургуулийн орчинд эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аюулгүй, орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор “Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай” анхдагч хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барилаа.

Уг хуулийн төсөл нь эрүүл мэндийг дэмжигч сургуулийн тогтолцоог бий болгох, суралцагчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, сургуулийн орчны аюулгүй байдлыг стандартын дагуу хангах, хэрэгжилтийг жил бүр үнэлж олон нийтэд мэдээлэх зохицуулалтыг тусгасан.

Олон улсын болон дотоодын судалгаагаар сургуулийн орчны агааржуулалт, агаарын бохирдол, осол гэмтлийн эрсдэл, аюулгүй байдлын дутагдал ноцтой түвшинд байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан бөгөөд ДЭМБ-ын зөвлөмж, олон улсын сайн туршлагад тулгуурласан болно.

Тус хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй сургуулийн орчин бүрдэж, сургуулийн орчны эрүүл мэндийг хамгаалах бодлого тогтвортой хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэх юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар П.Золзаяаг сонголоо
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар П.Золзаяаг сонголоо
 
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!