ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 53 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төсөлд эдийн засгийн эрх чөлөөг хангах үндсэн зарчмуудыг тусгаж, төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлжээ. Төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс бизнес эрхлэгчийн тогтвортой үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлөх, хориглох үйл ажиллагааг тодорхойлсон байна. Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх механизмыг бий болгож орон тооны бус эдийн засгийн бодлогын зөвлөлийн чиг үүрэг болон төрийн бодлогын шийдвэр гаргалтад хувийн хэвшлийн оролцоог хангах зохицуулалтыг тусгасан байна.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг дагалдан хөрөнгө оруулалтыг татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчийн хууль ёсны баталгааг хангах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Тус хуульд хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах гомдлыг шуурхай барагдуулах зорилгоор Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн чиг үүргийг тодорхой болгож хөрөнгө оруулалтын баталгааг хангах хуулийн зохицуулалтыг сайжруулсан хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ үеэр хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлууллаа.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурхны халдвар авч нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурхны халдвар авч нас баржээ
 
Цагаан сар хоёрдугаар сарын 18-нд болно
Цагаан сар хоёрдугаар сарын 18-нд болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!